Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
Энэ онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Улаанбаатар хотын 176 уулзвар, гарцад нийт 2600 гаруй хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд Их Британийн “Skyral” компанитай хамтран их өгөгдөлд суурилсан загварчлалуудыг бий болгохоор хэлэлцээрүүдийг өнгөрсөн хавраас хийж эхэлсэн. Улаанбаатар хотын зүгээс Туулын хурдны зам, тойрог хурдны зам, метро, трамвайны төслүүдэд хиймэл оюун ухааны их өгөгдөлд суурилсан загварчлалаар инженерингийн төлөвлөлтүүд хийхийг зорьж байгаа юм.







