
“Ээжүүд бусадтай харьцуулагдах ёсгүй”
“Bondodo” хүүхдийн живхний брэнд ээжүүдийн хоорондын ялгаа, шүүмжлэлийн эсрэг нийгмийн аян эхлүүллээ
Энэ хорвоогийн хамгийн гоё үг “Ээж”. Хүнд тайвшрал, халуун тэврэлт, дотно үгс, хайраар гэрэлтсэн харц, үрээ гэх эхийн сэтгэл…Энэ бүхэн юугаар ч орлуулашгүй, маш онцгой, хүн бүрт хорвоод бэлэглэсэн цор ганц бөгөөд эрхэм нандин.

Тиймдээ ч энэ хорвоогийн хамгийн эрхэм хүмүүс бол “Ээжүүд”. Хайртай алаг үрээ 10 сар хэвлийдээ тээж, ангир уургаа хөхүүлэн өсгөж, шөнө нойргүй, өдөр нь хоолоо ч тайван сууж идэх мөч тэдэнд тун чиг ховор.
Ээж бүрийн энхрий үрсээ өсгөн бойжуулж, хүнээр хүн хийж буй тэр л цаг хугацааг мөнгөөр хэмжээд үзвэл хэмжээлшгүй их ээ…


“Ээжүүд харьцуулагдах ёсгүй”…Нөлөөллийн аяныг “Бондүдү” брэнд эхлүүлж байна.
Аяны талаар “Бондүдү” брэнд менежер, “Онион” маркетингийн агентлагийн захирал Д.Наранзул ярихдаа:


Ээж хүн бүрийн амьдралыг туулж яваа түүх, нөхцөл байдал, сонголт өөр байдаг. Гэвч нийгэмд хөхүүл ээжийг ч, нэмэлт сүү хэрэглэдэг ээжийг ч , өөрөөрөө болон кесар хагалгаагаар төрсөн ээжүүдийг , хүүхдийх нь харагдаж байгаа байдлаар нь гэх мэт олон тохиолдлоор ялгаварлан шүүмжилдэг, харьцуулдаг хандлага нийгэмд түгээмэл хэвээр байна.
Ийм үзэгдлийн эсрэг Bon DoDo живхний брэнд “Ээжүүд харьцуулагдах ёсгүй” нэртэй нийгмийн маркетингийн аяныг эхлүүллээ.
Брэндийн гол мессеж нь маш тодорхой:
“Ямар ч ээж хүүхдээ хайрлаж л байгаа бол тэр хамгийн сайн ээж.”
“Тэд харьцуулагдах ёсгүй.”
“BonDoDo” брэндийн зүгээс энэхүү компанит ажил нь зөвхөн бүтээгдэхүүн сурталчилах бус нийгэмд ээжүүдийн хоорондын ойлголт, хүндлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилготойг онцолжээ.


Ээж хүн бүр өөрийн бие, амьдралын нөхцөл, сэтгэлзүй өөр өөр учир бид хэнийг ч шүүх, харьцуулах, шүүмжлэх эрхгүй юм. Энэ хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй, бахдаж дуусамгүй эх хүний аялалаа аз жаргалтай, адал явдалтай, эерэг мэдрэмж дурсамжтай өнгөрөөхөд нь бид нэг нэгэндээ туслах хэрэгтэй.
Тиймээс та ч бас аянд оролцон контентууыг нийтэд түгээн, бусдад анхааруулж, сануулж идэвхитэй оролцохыг уриалж байна.


“Ээжүүд харьцуулагдах биш хайрлагдах ёстой”. Дээрх хэлсэн таагүй үгс бүгд хамгийн ойр найз нөхөд, танилуудаас нь хэлсэн бодит үг гэж бодохоор үнэхээр харамсалтай. Харьцуулагдаж шүүмжлэгддэг нийгэмд цаашид дахин нэг ч ээж сэтгэл санааны, үйлдлийн хохиролд битгий өртөөсэй гэж бодсоны үүднээс хүүхдийн живхний брэнд л ээжүүдийгээ өмөөрч дугарах ёстой гэж сэдэж, санаачлан энэхүү аяныг эхлүүлжээ. Цаашид энэ аяныг илүү өргөжүүлэн, цар хүрээг нь тэлж, олон компанит ажил, нийгмийн нөлөөллийн аян болгон үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буйг дуулгав.


Эх хүн байх гэдэг үгээр хэлэхийн аргагүй хамгийн их аз жаргалтай амьдралын хамгийн дурсамж дүүрэн аялал байх ёстой. Гэвч ихэнх ээжүүд өөрийн танил найз нөхөд, тэр ч бүү хэл гэр бүлийн гишүүддээ харьцуулагдаж, шүүгдэж, гадуурхагдаж, ганцаардаж байгаа хэвээр байна.
Бидний хөндсөн санаанууд дээр хэрэглэгдэж байгаа бүх үгс бодит ээжүүдийн сонссон гунигтай таагүй үгс юм.
Бид хэзээнээс:
-Хүүхдээ хөхүүлсэн ч, угжсан ч
-Ажилдаа орсон ч, гэртээ байсан ч
-Хүүхэд минь тарган байсан ч, туранхай байсан ч,
-Өөрөөрөө төрсөн ч, кесар хагалгаагаар төрсөн ч
Ижил тэнцүү шударга хайрлагдаж өөрсдийн ертөнцдөө эрх чөлөөтэй ЭЭЖ байж эхлэх вэ?


Бондүдү брэнд зөвхөн хүүхдийн живхний бренд биш
Бид бол ээжүүдийн үнэнч хамтрагч, туслагч, найз анд нөхөр нь юм.
Тиймдээ ч ээжүүдийгээ өмөөрч ээжүүд дугарах ёстой гэж үзсэн билээ…
Бидний санаачлагыг дэмжин түгээж, бусдад хүргэхэд туслаарай.
Нэг ч гэсэн хүнд хүрэх тусмаа илүү үр дүнд хүрэх боломжтой ба , дахин нэг ч ээжийг харьцуулагдсан шүүмжлүүлсэн ертөнцөд байлгахыг хүсээгүй учраас
Бондүдү ээжүүдийгээ өмөөрч байна…
Аяны зураг авалтанд оролцсон: Зоригтой , Үзэсгэлэнтэй, Хайр татам ээжүүддээ гүн талархал илэрхийлье.


“Ээжүүд харьцуулагдах ёсгүй”
Та ч бас энэ постны доор бусдаас таньд ирсэн таагүй, муухай , хүний эрхийн мэдрэмжгүй, сэтгэлгүй, өөдгүй үгсийг бичиж гомдол бухимдлаа тайлаарай.


Энэ хорвоогийн хамгийн хүчтэй хэрнээ хамгийн богино үг бол
“ЭЭЖ”
Бондүдү живхний хамт олон энэ удаа мянга мянган ээжүүдийн төлөөлөл болгон 5 өөр түүхтэй, 5 өөр хүүхдүүдтэй, 5 өөр мэдрэмжтэй ээжүүдийгээ онцолж байна.
Ээжүүд л бие биенийхээ мэдэрдэг аз жаргал, хүсэл тэмүүлэл, мөрөөдөл бас уйтгар гуниг, ганцаардал, шантралын мэдрэмжүүдийг мэдэрч ойлгож, хайрлаж чадна.
Тэд ээжүүддээ хандаж юу хэлэхийг хүссэн бэ?
Ээжүүдийг хайрладаг живх
- 9696-9901









Яасан мундаг, зөв санаачлага вэ. Үнэхээр л чухал шүү. Ялангуяа эмэгтэйчүүд өөр өөрсдийгөө дахиж хэзээ ч битгий хэмлэж бусадтай жишиж , хуучин цаг үетэйгээ бүү харьцуулаасай гэж хүсэж байна. Эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг эмэгтэйчүүд ээжүүд бид ч бас бие биенээ хүндэлж, хайрладаг байгаасаа гэж боддог. Энэ аяны хүрээнд олон хүмүүс ухаарч ойлгоосой билээ. Баярлалаа Бондүдү