
Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Ч.Нарантуяа: “Эрүүл мэндийн салбарт үнэнчээр ажиллаж байгаа эмч, ажичны цалинг нэмэхгүй байгаа асуудал бол туйлын харамсалтай байна. Төсвийн мөнгийг хязгаартай байдаг гэх боловч үнэн хэрэгтэй төсвийн мөнгийг хайр найргүй урсгаж байгаа жишээнүүд байна.
Жишээлбэл: Барилгын суурь нь тавигдаагүй нэг ч оршин суугчгүй байгаа Хүннү хотын захирагчын ажлын алба сард 19 сая 215 мянган төгрөгийн түрээс төлж жилд 230 сая 580 мянган төгрөгийг зарцуулж байна. Энэ бүх үр ашиггүй түрээсийн зардлыг бодож үзэхэд 1.2 их наяд болж байгаа.
Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сангын зүй зохисгүй зарцуулалтад хяналт шалгалтаа оруулж, алдсан мөнгөө олж авч үйл ажиллагаагаа явуулаач ээ. Цалин нэмэх асуудлыг ярьж эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө” гэлээ.






