Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнгөрсөн пүрэв гарагт цацагдсан попын хаан Майкл Жексоны амьдралыг өгүүлэх “Michael” уран сайхны киноны трейлерийг 24 цагийн дотор нийт 116.2 сая хүн үзжээ.
Тус уран сайхны киноны трейлер нь хөгжмийн ертөнцийн уран бүтээлчдийн тухай уран сайхны кинонуудаас хамгийн олон үзэлттэй трейлер, Lionsgate Films компанийн хамгийн том нээлт болж, рекорд тогтоожээ.
2026 оны 4-р сарын 24-нд нээлтээ хийх найруулагч Антуан Фукуагийн “Michael” УСК-ны трейлер үзэлтээрээ “Taylor Swift: The Eras Tour”, “Bob Marley: One Love” зэрэг кинонуудын трейлерийг ардаа орхижээ.
Тус кинонд попын хаан Майкл Жексоны дүрд М.Жексоны төрсөн ахын хүү Жафар Жексон тогложээ.
Эх сурвалж: Complex






