Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Эвлэг эргономик” ХХК-ийн санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Харандааны хаан” уран зургийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд үүдээ нээлээ.
Энэ удаагийн “Харандааны хаан” 2025 үзэсгэлэн Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн уран бүтээлийн дээжээс олон нийтэд дэлгэн сонирхуулж буйгаараа онцлог болж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байсан юм.
“Харандааны хаан” 2025 үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн 100 гаруй бүтээл дэлгэгдсэн бөгөөд арван нэгдүгээр сарын 17 хүртэл Монголын Уран зургийн галерейд үргэлжлэх юм.













