
Жил бүрийн 11 дүгээр сарын эхний пүрэв гарагт дэлхий даяар “Эрчүүдийн хоол хийх өдөр” (National Men Make Dinner Day)-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр эрчүүдийг гал тогоонд орж, гэр бүлийнхэндээ зориулж хоол хийхийг уриалдаг юм.
Тус өдрийн зорилго нь гэр бүлийн ажлын хуваарийг илүү тэнцвэртэй болгож, эрчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн хоол хийхийг зөвхөн эмэгтэйчүүдийн ажил биш гэдгийг сануулахад оршдог.
Канадын радиогийн хөтлөгч Сэнди Шварц анх энэ санааг 1990-ээд онд дэвшүүлж, улмаар олон оронд албан ёсоор тэмдэглэдэг өдөр болон түгжээ.
Энэ өдөр эрчүүд өөрсдөө гал тогоонд орж, мах шарах, паста хийх, эсвэл гэр бүлийн дуртай хоолоо туршиж үзэх зэргээр бүтээлч байдлаа илэрхийлдэг. Зарим улс оронд рестораны газрууд “Men Cook Special” нэртэй хямдрал, уралдаан зохион байгуулдаг уламжлал ч бий.






