Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Тодруулга: “Өөрийгөө илэрхийлэх чадваргүй хүү минь нимгэн хувцастай яваа”
Өчигдөр /2025.11.07/ өөрийгөө илэрхийлэх чадваргүй 30 гаруй насны иргэн алга болсон хэрэг гарсан. Бид түүний ээжтэй холбогдоход “Одоогоор олоогүй байна. Хувцас нимгэнтэй яваа учраас цасан шуурганаар осгох вий гэж айж байна. Ард түмэн минь харсан дайруйдаа мэдээлэл өгч туслана уу” гэлээ.
Алга болсон иргэн 30 гаруй настай, 190 см орчим өндөр, биерхүү. Саарал цамц, хөх жинсэн өмд, таавчигтай гарсан бөгөөд гадуур хувцасгүй яваа аж.
Цаг агаар хүйтэрч, салхи ширүүсч байгаа тул тухайн иргэний эрүүл мэнд, аюулгүй байдалд бодит эрсдэл үүссэн байж болзошгүй юм.
Харсан, мэдсэн хүн дараах утсаар яаралтай холбоо барина уу:
99063352, 95826464






