Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын гишүүн Ө.Шижир төсвийн талаар ийм мэдээлэл өгжээ. Тэрбээр “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-н ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, 6н эмнэлэг болон эрүүл мэндийн төв, өнөр бүл хүүхдэд хамгааллийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 ч барилга, онцгой байдлын 4 гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчихаад буцаад 28н авто зам, 16 тоног төхөөрөмж , 7 соёлын төв, 500н саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдавч үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ.
Тухайлбал төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна” гэв.






