Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Гэмтлийн улмаас нүүдлийн шувуудтай цуг буцаж чадаагүй үлдсэн хун шувууг Увс аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч авран хамгаалжээ.
Өнгөрсөн сарын 28-ны өдөр Өмнөговь сумын Байгаль хамгаалагч М.Мижиддорж, тус сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар Өмнөговь сумын Хар ус нууранд сүргээсээ ганцаар үлдсэн хун шувууг авран хамгаалах арга хэмжээг авсан байна. Гэмтсэн хун шувууг Ховд аймгийн Дөргөн суманд хүргэж Хар ус нуурын Тусгай хамгаалалттай газар нутгийн “Агваш” арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэлд хүлээлгэн өгчээ.
Ингэснээр хунг Хар ус нуурын тохойд тавин усан орчинд нь өвөлжүүлэх арга хэмжээг авсан байна.







