
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум (Claudia Sheinbaum) биед нь хүрч, үнсэх гэж оролдсон нэгэн эрэгтэйн эсрэг албан ёсны гомдол гаргасан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Хэрэгийг тодруулбал, Ерөнхийлөгч иргэдтэй гудамжинд уулзаж байсан үеэр болсон бөгөөд нэг эрэгтэй хүн гэнэт дөхөн очиж, түүнийг тэврэх, хүзүүнд нь үнсэх гэж оролдсон байна. Хамгаалалтын ажилтнууд даруй хариу арга хэмжээ авч, тухайн этгээдийг баривчилжээ.
Шейнбаум “Надад ийм зүйл тохиолдож байгаа бол жирийн эмэгтэйчүүд өдөр бүр ямар эрсдэлтэй нүүр тулж байгааг бодох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийн чухлыг онцолсон аж.
Энэхүү хэрэг нь Мексикт эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, төрийн удирдлагын хамгаалалтын зохион байгуулалт зэрэг асуудлыг дахин анхаарлын төвд авчирчээ.
Орон нутгийн цагдаа нар сэжигтнийг саатуулж бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан хэргээр мөрдөн шалгаж байна.






