
Сүүлийн жилүүдэд бэлгийн замаар дамжих халдварт өвчин нэмэгдэж байна. Бэлгийн замын халдварт өвчнөөр 18-25 буюу идэр залуу насны хүмүүс ихээр өвчилж байна. Энэ талаар оюутан залуусаас тодруулга авлаа.
Оюутан-1:
“Бэлгийн замын халдварт өвчний талаар зөндөө л мэдээлэлтэй шүү дээ. Ямар ч өвчин байдгийг мэднэ. 10 жилдээ байхад багш нар нь энэ талын мэдлэг мэдээллийг заахаасаа ичээд байдаг юм шиг санагддаг. Халдвар авсан хүнийг гадуурхаад яах юм бэ. Мэдэхгүй ч авчихсан юм билүү”.
Оюутан-2:
” Арван жилд энэ талын мэдлэг мэдээллийг олгодоггүй байсан. Халдварт өвчин гэхээсээ илүү эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологи талаасаа л илүү их ордог байсан. Энэ талын мэдлэг мэдээллийг подкаст ч юм уу сошиал контентуудаас авдаг даа.
Оюутан-3
Манай багш видео бэлдээд энэ талын мэдлэг мэдээллийг олгодог байсан. Зарим сургуулиуд эрүүл мэндийн хичээл ордог үгүй нь тодорхойгүй санагддаг. Гэр бүлийн зүгээс бэлгийн замын эрүүл мэндийг хангах тал дээр нээлттэй байдаг болохоор надад ичиж зовох зүйл байдаггүй.






