Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2025 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг гаргажээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 13-наас олгож эхэлнэ. Мөн онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжүүдийг мөн өдөр олгоно. Харин хүнс тэжээлийн дэмжлэгийн хөтөлбөрийн мөнгийг энэ сарын 13-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд, эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг арваннэгдүгээр сарын 20-нд тус тус олгох аж.








