
2012 оноос албан ёсны холбоо нь буюу Монголын хонхот бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсанаар энэ цагаас хойш өдрөөс өдөрт хичээллэх тамирчдын тоо өсөн нэмэгдэж буй.
Зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд л эл спортоор хичээллэдэг. Тэгвэл тун удахгүй БНСУ-ыг Монголын хонхтой бөмбөгийн шигшээ багийн тамирчид зорих гэж байна. Тэд “Инчон 2025” Олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байхад нь бид зорин очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Монголын хонхтой бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганбат: Биднийг дэмжиж, замын зардалд туслахыг ард түмнээсээ хүсэж байна


-Бид бүх тамирчдаа цуглуулаад бэлтгэл сургуулилтаа базаагаад явж байна. Шигшээ багаа Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Бүх Ард Түмний Спартикадаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдаар бүрдүүлсэн. Улаанбаатар хот, Увс, Орхон, Хэнтий аймгаас тамирчид шигшээ багт дуудагдсан. Хоёр жилд нэг удаа болдог “Хонхтой бөмбөг”-ийн Олон улсын тэмцээнд оролцохоор зорьж байна. Тус тэмцээн БНСУ-ын Инчон хотноо энэ сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд болно.


-Тамирчдын ур чадварыг ахиулах, туршлага судлах талаасаа нэлээн ач холбогдолтой тэмцээн. Солонгосын баг тамирчид Азидаа энэ төрөлдөө шилдгүүдийн нэгд тооцогддог. Ирэх жил бид Азийн пара наадамд оролцох төлөвлөгөөтэй байна. Миний хувьд саяхныг хүртэл өөрөө шигшээ багтаа 10 жил тоглож байгаад, зодог тайлаад удирдлагын түвшинд нь ажиллаж байгаа.
Зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд хичээллэдэг урчаас тэдэнд маш том итгэл, урам зориг өгөөд зогсохгүй, нийгэмших, хамт олонч сэтгэлгээнд суралцахад эерэг нөлөөтэй. Бид Солонгос руу зориход нийт замын зардал, шаардагдах санхүүгийн хувьд 36 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Иймээс ард түмнийг биднийг дэмжиж, сэтгэлээрээ туслахыг хүсэж байна. Бид хичээх болноо.


Хонхтой бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ: Спортын сайн сайхан нь хамт олонтой болгодог. Илүү хөгжих боломжийг олгодог нь гоё
-Харааны бэрхшээлтэй хүн гээд өөрийгөө нийгмээс тусгаарлаж гэртээ байх гэхээсээ илүү спортоор хичээллэж өөрийнхөө биеийг бялдаржуулж дээрээс нь нийгэмд ойрхон, хамт олонтой болгох нь спортын сайн сайхан нь юм даа. Бидний хувьд сонсох мэдрэмжээс гадна гарын мэдрэх мэдрэмж сайн хөгжсөн байдаг. Тэр дотроо багийн төрлөөрөө Монголд хөгжиж байгаа хамгийн анхны спорт гэж би боддог.
Бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад амжилт үзүүлэхийн төлөө бид хичээх болно.


Хонхтой бөмбөгийн шигшээ багийн тамирчин Х.Хишигдэлгэр: Сонсох мэдрэмж өндөр хөгжүүлдэг
-Бэлтгэл сайн явж байна. Би 2012, 2013 оноос хойш энэ спортоор хичээллэж байна. Манай энэ спорт мэдрэмж маш их шаарддаг. Энэ нь их таалагддаг. Тэгээд баг хамт олонтой, тамирчидтайгаа байх, чөлөөт цаг маш гоё өнгөрдөг. Өрсөлдөгч Солонгос багийн бичлэгийг нь үзэж байгаа. Өөрсдөө хоорондоо ярилцаад, тоглолтын техникээ хэлэлцээд бэлтгэж байна.
Багийн ажиллагаа их чухал байдаг. Сонсгол маш их шаарддаг, дээр нь мэдрэмж өндөр байдаг. Бид нар нүдний хаалтаа зүүчихээр, сул хараатай тамирчин бүрэн хараагүй болохтой адил тийм орчинд байдаг учраас эдгээр мэдрэмж илүү хөгждөг. Тиймээс би энэ спортдоо илүү хайртай, татагддаг даа.
Ярилцсанд баярлалаа.


БНСУ-ын Инчон хотноо “Хонхтой Бөмбөг”-ийн ОУ-ын тэмцээн 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд болно.
Зөвхөн харааны бэрхшээлтэй иргэд л тоглодог уг спортын Монголын шигшээ багийнхан тэмцээнд оролцох зардлаа бүрдүүлж буй бөгөөд ард түмнээсээ тусламж хүсэж байна.
Хандивын данс: Хаан банк IBAN: 03000500 5022852885
/Монголын хонхтой бөмбөгийн холбоо/
Утас: 8899 0236


Тэмцээний тухай
Тус холбооны хувьд БНСУ-ын хонхот бөмбөгийн холбоотой 2017 оноос хойш тогтмол хамтын ажиллагаатай байгаа бөгөөд хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулагддаг Солонгос-Монгол хамтарсан 3-р тэмцээнд бүтэн багаараа оролцохоор бэлтгэж байна.


Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эрэгтэй тамирчин
- Б.Мөнх-Эрдэнэ
- Н.Цэрэнтогтох
- М.Баасандорж
- Б.Бямбадорж
- С.Сандагдалай
Эмэгтэй тамирчин
- Х.Хишигдэлгэр
- С.Тамираа
- Б.Гэрэл
- С.Нина
- Б.Наранцацрал
Ахлах дасгалжуулагч У.Чанцалтогтох, Б.Эрхэмзаяа нар ажиллаж байна.


Хонхтой бөмбөгийн спортын тухай: Бөмбөгний жингэнэх чимээ, тамирчны хөлийн чимээ, хамтрагчийнхаа хөдлөх чимээ, шалны чичирхийлэх чимээг сонсон шугамыг харахгүйгээр мэдрэхээс гадна биеийн бүх мэдрэмжээ зэрэг ажиллуулан тоглодог “Паралимп”-ийн төрлийн багийн спорт юм.
Үүсэл, хөгжил:
“Хонхтой бөмбөг” хэмээх спорт нь анх 1946 онд Дэлхийн хоёрдугаар дайны үед харааны бэрхшээлтэй болсон цэргүүдийн санаачилгаар үүсэж, хөгжлийнхөө түүхийг эхлүүлсэн юм. Энэхүү спорт нь үүссэн цагаасаа хойш тоглогч, шүүгч, хөгжөөн дэмжигчдийн тоо өсөн нэмэгдэж, 1976 онд анх удаа Паралимпийн наадмын хөтөлбөрт багтан оржээ. Үүнээс хойш өнөөг хүртэл тус спорт нь Паралимпийн томоохон төрлүүдийн нэгээр байр сууриа хадгалж, тамирчдын ур чадвар, тоглолтын техник, тактикийн хөгжил тасралтгүй сайжран, олон шилдэг тамирчид төрөн гарсаар байна.


Ач холбогдол
Энэхүү спортоор хичээллэснээр харааны бэрхшээлтэй хүмүүс дараах чухал ач холбогдолтой. Үүнд: Хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлэх
Бие бялдрын өв тэгш хөгжилтэй болох
Эрүүл мэндийн хувьд бүх төрлийн өвчнүүдээс сэргийлэх
Сахилга бат, хувь хүн болон хамтын төлөвшилд бүрэн суралцах
Улсдаа төдийгүй, тэв, дэлхийд өөрийн болон эх орныхоо нэр хүндийн өндөрт гаргах
Хэрэглэгдэхүүн
Нүдний хаалт ➢Өвдөг, тохой, шилбэ
➢Эмзэг эрхтний хамгаалалт
➢Хонхтой бөмбөг
Тоглолт явагдах зарчим:
➢18х9 м талбайд 1 багийн 3 тамирчин өөрийн хаалгаа хамгаалан эсрэг багийн хаалганд бөмбөг оруулж оноо авна.
➢1 баг гарааны 3, сэлгээний 3, нийт 6 тамирчны бүрэлдэхүүнтэй байна.
➢Талбайд 12 шүүгч ажиллаж тоглолтыг удирдан явуулна.
➢Тоглолт 1 талдаа 12 минутаар 2 үе явагдана. Үе хоорондоо 3 минутын завсарлагааны цагтай.
➢Тамирчид зориулалтын нүдний хаалт зүүж 100 хувь мэдрэмж, сонсох мэдрэхүйгээ ашиглан тоглолтод оролцоно.
➢Тоглолт явагдаж байх үед хөгжөөн дэмжиж буй үзэгчдийн сахилга бат маш чухал байдаг бөгөөд шүүгчийн дохиогоор тоглолт явагдаж өрнөнө.


Монгол улсад хөгжиж эхэлсэн түүх: Тус спорт нь Монгол улсад 2002 онд ХБХ-ийн тусгай 116-р сургуулийн багш Н.Анхбаярын санаачилгаар биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт орж секц хичээллүүлж эхэлснээр өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж байна.
2012 онд “Монголын Хонхтой Бөмбөг”-ийн холбоо албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Энэ үеэс эхлэн Хятад, Солонгос гэх мэт олон улсын холбоодуудтай түншлэлийн харилцаа тогтоож хамтран ажилласны үр дүнд өдгөө Монгол улсын тамирчид олон улсын шинж чанартай тэмцээнүүдэд өрсөлдөх ур чадвартай тамирчид бэлтгэгдэж тэмцээн уралдаануудад амжилттай оролцож байна.







🇲🇳🇲🇳🇲🇳
Монгол улсаа төлөөлөх
Хонхтой бөмбөгийн шигшээ багаа дэмжээрэй
🇲🇳🇲🇳🇲🇳
🙏Хандивт нэгдээрэй🙏
Хаан банк
IBAN: 03000500 5022852885