
Бэртэл аваад таван сарын дараа эргэн ирэлт хийж “Сэлэнгэ Бодонс” багаас тоглож эхэлж буй “Монх” буюу Э.Дөлгөөнтэй ярилцлаа
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе? мэнд хүргэе. Тодорхой хугацааны дараа “Сэлэнгэ Бодонс” багаас тоглож эхэлж байна төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж анхны тоглолт сайхан байна. Бэртэл авснаас хойш таван сарын дараа “Сэлэнгэ Бодонс” багийн өмсгөлөө өмсөөд талбайдаа гарч байгаадаа баяртай байна.
–Өмнө нь 3×3 төрөлд тоглож байсан бол одоо 5×5 төрөлд тоглож байна танд төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-3×3 төрөл харьцангуй богино зайнд тоглодог 12 секундийн довтолгоотой явдаг шүү дээ. 5×5 төрлийн хувьд илүү том талбайд тоглодог багийн тактик сайн байх ёстой.
-“Physical Asia” шоунд эх орноо төлөөлж Монголын багийн тамирчнаар оролцсон шүү дээ. Тус шоуны онцлог нь юу байсан бэ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Монгол Улсаа төлөөлж багийн гишүүн болж оролцсондоо баяртай байна. Бидний хувьд багаараа хичээсэн.
-Өрсөлдөгч багуудаас нь хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль улсын баг байсан бэ?
-Ер нь бүх багууд хүчтэй байлаа. Тэр дундаа Австрали, Турк улсын баууд хүчтэй баг байсан.
-Шоуг нь үзсэн дэмжигчдийнх нь зүгээс ихэвчлэн ямар сэтгэгдлийг илэрхийлж байна вэ?
-Монголынхоо тамирчдыг Netflix-ээр харах сайхан байна гэж хэлж байсан. Бидний хувьд ч гэсэн Netflix-ийн Монгол хадмалтай шоунд оролцсондоо таатай байгаа. Дэмжигчдэдээ хандаж хэлэхэд шоугаа үзэхдээ Netflix-ээс үзэж Монголын баг тамирчдаа дэмжээрэй хэмээн уриалж байна.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.






