Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг дэмжлээ

Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын тоглолт өчигдөр эхэлсэн. Эмэгтэй багуудын эхний тоглолтын шилдэг тоглогчоор “Ижил Алтай төгрөгийн Буян” багийн тоглогч Г.Саруулгэрэл тодорлоо. Лигийн эхний тоглолтод “Ижил Алтай төгрөгийн Буян” баг “Хашхан Өвөрхангай” багийг 3:2-оор хожлоо.
Мөн эрэгтэй багийн эхний шилдэг тоглогчоор “Алтайн Барс-Хилчин” багийн довтлогч Кошиваша шалгарсан байна.
“Аса арена”-д нээлтээ хийсэн дээд лигт эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг оролцож байна. Лигийн эхний тойргийн тоглолтууд эхэллээ.








