
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эмч нарын ажил хаялт зарлах болсон талаар мэдээлэл өглөө.
Ч.Нарантуяа: “Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны, гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаас шийдвэр гаргалаа.
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй олон эмч, ажилчдын хүлээлт үүсгээд байгаа асуудал нь эмч, ажилчдын үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх асуудал байгаа. Эмч, ажилчдын үндсэн цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх асуудал ямар нэгэн шийдэлд хүрээгүй учраас мөн 2024-2026 оны хамтарсан хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийх асуудал зогсонги байдалд шилжсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 25.2-т заасны дагуу ажил хаялт зарлах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.
Маргааш өглөө Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний холбооноос гүйцэтгэх зөвлөлийн тогтоолоо хавсаргаж Эрүүл мэндийн яаманд хүргүүлнэ. Энэ мөчөөс хойш ажлын тав хоногийн дараа эмч, ажилчдын ажил хаялт эхэлнэ” гэлээ.






