
Тайланд улсын Бангкок хотноо жюү жицүгийн 2025 оны ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тум тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн +70кг-ийн жинд барилдсан “Thunder BJJ” академийн тамирчин Батбаатарын Хулан хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Казакстан улсын тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ-ын хоёр тамирчин, Филлипин улсын тамирчдыг ялснаар хүрэл медаль зүүснээр ДАШТ-ний хошой медальтан боллоо.



Түүний хувьд 5 сарын өмнө хоёр дахь хүүхдээ өлгийдэн авсан. Ингээд бэлтгэл сургуулилтаа хийж, нялх биетэй хэдий ч дайчин, зоримог, шийдэмгий барилдсаар дэлхийн медалиа ихэрлүүлж байна.
Өөрөө тамирчнаас гадна жюү жицүгийн спортод олон арван шилдэг тамирчдыг бэлтгэн төрүүлдэг дасгалжуулагч юм.




Харин өнөөдөр жюү жицүгийн ДАШТ-ний дэвжээнд эрэгтэйчүүдийн -69кг жинд Ч.Түвдэнтарваа, -77кг жинд Б.Батбаяр, М.Даваадорж нар барилдана.


Тайланд улсын нийслэл Бангкок хотноо болж буй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4 дэх өдөр насанд хүрэгчдийн эрэгтэй жингийн барилдаанууд явагдаж шилдгүүдээ тодруулах гэж буй.
Тэмцээний дараа ДАШТ-ний хошой хүрэл медальт Б.Хулангаас авсан видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






