
Жил бүрийн 11 дүгээр сарыг “Уй гашуу даван туулж буй хүүхдүүдийг ойлгох, дэмжих сар” болгон тэмдэглэж, хайртай дотны хүмүүсээ алдсан хүүхдүүдийн сэтгэл зүйд гардаг өөрчлөлт, нөлөөллүүдийг олон нийтэд ойлгуулах, тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг.
Монгол улсад энэ өдрийг 2024 оноос “Урлагийн сэтгэл засал судлалын үндэсний төв” ТББ тэмдэглэж, олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл түгээж эхэлсэн.
Үндэсний статистикийн хороо болон Эрүүл мэндийн яамны 2022–2023 оны мэдээллээр:
Монгол Улсад жилд дунджаар 18,000 орчим хүн нас бардаг бөгөөд насны бүлгээр хувааж үзвэл 25-60 насныхан буюу ид залуу насныхан нийт нас баралтын 45-50 хувь эзэлж байгаа бөгөөд нас баралтын шалтгаан 33–35 % зүрх судас, 18–20 % нь гаднын шалтгаан, осол, амиа хорлолт, гэмтэл, хүчирхийлэл байна.
Ид залуу насныхны нас баралт өндөр байгаа нь тэдний ар гэрт бага насны хүүхдүүд олноор үлдэж хоцорч байх магадлалтайг илэрхийлнэ. Тиймээс энэхүү өдрийг нийгмийн хариуцлагын хүрээнд өргөжүүлэн тэмдэглэх, мэдээлэл түгээх зайлшгүй шаардлагатай юм.
2008 онд АНУ-ын Пенсильвани мужийн ахлах сургуулийн хүүхдүүд тэдний сургуульд эцэг эхээ алдсан хэд хэдэн хүүхэд байгааг анзаарч тэдэнд туслах зорилготой “Highmark Caring Place, A Center for Grieving Children, Adolescents and Their Families” байгууллагад хандсанаар Children’s Grief Awareness Day-г эхлүүлсэн гэж үздэг.
Ойр дотны хэн нэгнээ алдан гашуудаж буй хүүхдүүдийг ойлгох, тэдэнд туслах зорилготой.
Түүнээс хойш энэ санаачилгыг АНУ даяар тэмдэглэдэг болсон бол сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагуудаар дэмжигдэн, өргөжсөөр байна.







гар хангалга хийхгүй бол уй гашуу шд . NNM сар билүү