Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Боловсролын сайд П.Наранбаяр багш нарын цалингийн талаар болон хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө.
-“Нэмэлт хэлэлцээр албан ёсоор Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам бүртгэж авлаа. Одоо ажил хаялт хэзээ зогсох эсэхийг Үйлдвэрчний эвлэлийн зүгээс зарлах байх.
Хэлцэлийн үр дүнд 2026 оны төсөвт багш нарын үндсэн цалинг 2 сая 226 мянган төгрөгт хүргэх, мөн оны эцэс гэхэд үндсэн цалинг 2 сая 800 мянгад хүргэх үүнтэй уялдуулан цалингийн бүтцэд шинэчлэл хийх зэрэг үүргүүдийг хүлээж байна. Багш нарын ажил хаялт маргааш гэхэд зогсож хэвийн үйл ажиллагаа хангагдана хэмээн найдаж байна” гэлээ.






