
OpenAU компани ChatGPT хиймэл оюун ухааныг хэрэглэх журамд өөрчлөлт оруулжээ. Chat GPT-д анагаах ухаан, хууль эрх зүй зэрэг мэргэжлийн диплом, сертификат, лицензтэй хүмүүсээс авах ёстой зөвлөгөөг хэрэглэгчдэд өгөхийг хориглосон байна.
Өмнө нь хэрэглэгчид ChatGPT-д лабораторийн шинжилгээний хариу, рентген, CT, MRI зураг, хуулийн гэрээ хэлэлцээрээ илгээж шалгуулж, өвчний онош, эмчилгээ зэргээ тодорхойлуулдаг байсныг шинэ журмын дагуу болиулсан байна. OpenAI компани журмандаа өөрчлөлт оруулсан нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, ChatGPT-ийг зориулалтын бус байдлаар ашиглаж хохирол амсахаас сэргийлэх зорилготой бөгөөд Open AI компани Chat GPT-ийг нь тусч, аюулгүй бөгөөд хариуцлагатай хэрэгсэл хэвээр үлдээхийн төлөө ажилласаар байх болно гэдгээ онцолжээ.
Түүнчлэн ChatGPT үндэсний аюулгүй байдал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, цагаачлал, орон байрны асуудлаар зөвлөгөө өгөхгүй болсон байна. Өмнө нь OpenAI компани стресс, сэтгэцийн эрүүл мэнд, ёс зүй зэрэг салбарт хамаарах асуултуудад ChatGPT-гийн зүгээс өгөх хариултуудыг сайжруулах зорилгоор хэд хэдэн шинэ тохиргоо хийсэн талаараа мэдээлж байсан билээ.






