
Өнгөрсөн бямба гарагт Английн Донкастер хотоос Лондон хотын Kings Cross галт тэрэгний буудлыг чиглэн зорчиж байсан галт тэрэгний зорчигчид халдлагад өртжээ. Халдлага үйлдсэн этгээд зорчигчид рүү хутга барин дайрч, 10 хүнийг шархдуулснаас 9 нь ноцтой гэмтэл авчээ.
Уг хэргийг цагдаагийн газрын терроризмтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа ба цагдаа нар хэргийн газраас хоёр хүнийг баривчлаад байгаа аж.
Цагдаагийн газарт оройн 19:42 цагт дуудлага ирсэн ба халдлагад өртсөн галт тэрэг Хантингдон хотын галт тэрэгний буудал дээр төлөвлөгөөгүй зогсолт хийн, хууль сахиулагчдыг ирэхийг хүлээж байжээ. Гэрчүүд том хутга барьсан эрэгтэй хүн харсан тухайгаа мөн цагдаа нар сэжигтний нэгийг цахилгаан бороохой ашиглан саатуулсан тухай мэдүүлжээ.
Эх сурвалж: CNN






