
Бөөр өвдөх шалтгаан ба эмчлэх аргууд: Бөөрний өвчний үүсгэгч хүчин зүйлс нь олон төрөл байдаг бөгөөд үүнийгээ дагаад эмчлэх аргууд нь өөр өөр байдаг. Үүнд: хоолны зөв дэглэм, эмийн эмчилгээ, мэс засал зэрэг багтдаг.
Бөөрний өвчин үүсгэгч хүчин зүйлүүд юу вэ?
Хоол тэжээл: Хүнсний давс, уураг, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ ихсэх нь бөөрний ачааллыг нэмэгдүүлж, бөөрний өвчин үүсгэх гол шалтгаан болдог.

Усны хэрэглээ: Хангалттай ус уухгүй байх нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бөөрний чулууг үүсгэх гол хүчин зүйл болдог.
Даарах: Өвлийн улиралд хэт нимгэн хувцаслах, хэт их даарах (нуруу, бөөр, хөл гэх мэт) зэрэг нь бөөрний өвчин үүсгэх хүчин зүйл болдог байна.


Генетик фактор: Зарим хүмүүс генетикийн шалтгаанаар бөөрний өвчлөлд илүү мэдрэг байдаг. Жишээ нь, поликистоз бөөрний өвчин гэх мэт.
Бөөрний өвчлөлтөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хангалттай ус уух: Бие махбодоо зөв хэмжээний усаар хангах нь чухал. Өдөрт дунджаар 2-3 литр ус уух нь бөөрний ажиллагааг сайжруулж, хорт бодисуудыг гадагшлуулахад тусалдаг.


Эрүүл хооллолт: Давс болон чихэрлэг бүтээгдэхүүн, боловсруулсан хоол хүнснээс зайлсхийж, жимс, ногоо, бүлээн ус зэрэг ислэг ихтэй хүнсний ногоог түлхүү хэрэглэхийг зөвлөж байна.


Бусад нөхцөл: Чихрийн шижин, даралт ихсэлт, өөх тосны ихсэлт зэрэг бие махбодын бусад өвчлөлийн улмаас бөөрний ажиллагаа алдагддаг.
Амьдралын хэв маяг: Идэвхгүй амьдралын хэв маяг, хэт их жин нэмэгдэх нь бөөр дээр дарамт үзүүлж, өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Тамхи татахгүй байх: Тамхи татах нь бөөрний өвчлөлд хүргэх магадлалыг нэмэгдүүлдэг. Тиймээс тамхи татахгүй байх нь чухал.
Хэт их алкоголь хэрэглэхгүй байх: Алкоголь нь бөөрний ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бөгөөд удаан хугацаанд хэрэглэвэл бөөрний өвчлөл болон бусад дотор эрхтний өвчлөлтүүдээр өвчлөхөд хүргэдэг.


Инфрахийт шалны халаагуур хэрэглэх: Тус шалны халаагуур нь өөрөөсөө инфра улаан туяа ялгаруулдаг ба жигд хэмээр өрөөг халаадаг тул бөөрний өвчлөлийн үед нэн тохиромжтойгоос гадна бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.
Инфра улаан туяа нь бөөрний үрэвслийг дарж, жигд хэмийн дулаан энерги нь бөөрний өвдөлтийг намдааж таны нуруунаас дулаан элчээр төөнөж тав тухтай мэдрэмж төрүүлэх болно.
Эмийн зохистой хэрэглээ: Зарим эмийн бодис нь бөөрний ажиллагаанд муугаар нөлөөлдөг тул заавал эмчийн зөвлөгөөний дагуу эмийн зохистой хэрэглээг дагаж мөрдөх хэрэгтэй.
Тогтмол эрүүл мэндийн шинжилгээ хийлгэх: Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг тогтмол хийлгэх нь бөөрний өвчлөл болон бусад биеийн асуудлыг эрт илрүүлж, эмчлүүлэх боломжийг олгодог.






