
Дэлхийд Монголын уран нугараачдын таниулж яваа Э.Лхагва-Очир гэж хэн бэ?
Монголын уран нугараачдын ур ухааныг дэлхийд таниулж яваа нэгэн бол Э.Лхагва-Очир. Тэрбээр Netflex-ийн үзэгчдийг шуугиулж буй Physical asia шоуны Монголын багийн гишүүнээр сонгогдон оролцсон юм. Тэгвэл Циркчин Э.Лхагва-Очир гэж хэн бэ?

Э.Лхагва-Очир 1987 онд Налайх дүүрэгт төрсөн бөгөөд бага наснаасаа уян хатан бие, тэсвэр хатуужлаараа ялгарч, 9 настайгаасаа циркийн манежинд алхаж, 1998 онд Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн шавь болсон гэдэг. Тэр зөвхөн Монголдоо биш — дэлхийн хамгийн нэр хүндтэй циркүүдийн нэг “CRYSTAL” болон “KOOZA” шоуны тайзнаа Монголын уран нугаралтыг дэлхийд гайхуулсан байдаг.


Мөн Франц, Италийн олон улсын циркийн наадмуудад амжилттай оролцож, Алтан, Мөнгө, Хүрэл цомуудыг хүртсэн Монголдоо гарын таван хуруунд багтах эрэгтэй уран нугараачдын нэг юм Уран нугараач Э.Лхагва-Очир Альпын нурууны 2317 метр өндөрт нугарч европчуудыг алмайруулжээ.


Тэрбээр 2024 онд Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож Алтан цомын эзэн болсон. Тус тэмцээнд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм.


Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм. Энэ жил Улсын баяр наадмын өмнөхөн Монгол Улсын соёл урлаг тэр дундаа уран нугарах урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргаж буй уран нугараач Э.Лхагва-Очирт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртээсэн.


Энэ жилийн наадмын нээлтэд Алтан цом хүртэн алдарт 12 сандалтай үзүүлбэрээ монголчууддаа толилуулсан билээ.


Циркчин Э.Лхагва-Очир гэж хэн бэ? Видео БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






