
УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гаригийн хуралдаан өнөөдөр /2025.10.31/-ны 10 цагт хуралдана.
Хуралдааны товын дагуу өнөөдөр Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болон УИХ-ын асуулгын цаг товлогдсон байна.
Мөн өчигдөр /2025.10.31/-нд хэлэлцэх байсан Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргах саналын тухай /үргэлжилнэ/, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ асуудлыг өнөөдөр хэлэлцэхээр хойшлуулаад буй юм.
Эргэн сануулахад, Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын гишүүд 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ болон Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүдээс өргөн барьсан “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” асуудал холбогдох байнгын хороогоор орж хэлэлцэж шийдвэрлэгдээгүй тул өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй хойшлуулаад буй.






