
Эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч нарын цалингаа нэмэгдүүлэх тэмцлийг зогсоохоор дарамталж буй талаар үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл өглөө.
Ч.Нарантуяа: “Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа алба хаагчид хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө, цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөө тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлсэн. Энэхүү тэмцэл хөдөлгөөн нь яг халуун тогоондоо чанагдаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудаас гарсан туйлийн үнэн санал.
Одоогийн байдлаар 20 гаруй эмнэлэг “үйлдвэрчний эвлэлийн хороо” нь нийт гишүүдийн хурлаа хийгээд энэхүү тэмцэл хөдөлгөөнийг дэмжиж байна ажил хаяхад бэлэн гэдэг шийдвэрээ гаргаад явж байна.
Энэхүү тэмцэлтэй холбоотой анхан шатны байгууллагууд нийт гишүүдийн хурлаа хийж буйтай холбоотой янз бүрийн дарамт шахалтууд ирж эхэллээ. Энэ дарамт шахалт нь ямархуу зүйл байна вэ гэхээр дээд шатны байгууллагаас байгууллагын дарга нарыг дарамтлаад эхэлсэн “Үйлдвэрчний эвлэлийн хорооны хурлыг хийлгэхгүй, хэрэв хурал хийх юм бол арга хэмжээ авч сандал суудалтай чинь ярина шүү” гэх мэт дарамт шахалтыг үзүүлээд эхэлсэн.
Тэмцэл хөдөлгөөний дэмжиж буй эмнэлгийн удирдлагууд, түүний багт ажилладаг дарга нар маш олон байна. Гэтэл дээрээс буюу Эрүүл мэндийн яамнаас дарамт маш их ирж байна. Сүүлдээ бүр Эрүүл мэндийн яам “Тахар”-ын алба шиг ажиллаж байна шүү дээ. Олон мянган эрүүл мэндийн эмч, ажилтнууд цалин бага боломжоороо амьдралаа залгуулах гээд явж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч гээд дуугүй явж байсан одоо цаг өөр болсон. Улсын төсөв хэлэлцэж буйтай холбоотой цалингаа нэмүүлье үүний тулд Улсын төсвийг эргүүлэн татаж эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэм гэсэн шаардлага тавьж байна”.






