
Аргентины алдартай хөлбөмбөгчин, дасгалжуулагч, 1986 оны дэлхийн аварга “Бурхны гар” хочит Диего Марадона Аргентин улсын Буэнос-Айрес хотод 1960 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр мэндэлжээ.
Түүхэн дэх хамгийн агуу хөлбөмбөгчдийн нэг Диего Армандо Марадона 2020 оны 11-р сарын 25-нд 60 насандаа зүрхний шигдээсээр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Аргентины хөлбөмбөгчин тэр үед Буэнос-Айресийн ойролцоох Тигр дахь гэртээ байсан бөгөөд тархины мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байв.

1982 онд Диего буурал тивийг зорьж, Испанийн Барселона клубын тоглогч болов. Түүнийг авсан гэрээ тухайн үеийнхээ хамгийн үнэтэй хөлбөмбөгийн наймаа болжээ. Хэдий тийм ч тэрээр Барса-д 1984 он хүртэл тоглосон юм.


Тэрээр Аргентины довтлогч, хагас хамгаалагч зэргийн байрлалд тоглодог байсан хөлбөмбөгчин. «Архентинос Хуниорс», «Бока Хуниорс», «Барселона», «Наполи», «Севилья» и «Ньюэллс Олд Бойз» зэрэг багуудад тоглож байсан. Тэрээр Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 91 удаа тоглож 34 бөмбөг хийсэн байна.


1986 оны Дэлхийн аварга, 1990 оны Дэлхийн дэд аварга. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон. 1986 оны дэлхийн аваргын шилдэг тоглогч. 1979, 1980 онуудын Өмнөд Америкийн шилдэг тоглогч. «Бока Хуниорс» багт Аргентины нэг удаагийн аварга «Наполи» багт тоглож, Италийн хоёр удаагийн аварга болж байжээ.


1984 онд Италийн Наполи клубт тоглох болсноор дэлхийн хэмжээний од болов. Наполи багтайгаа тэрэээр Италийн цомд хоёр удаа түрүүлж, УЕФА-ын цомыг мөн хүртсэн байна.
Тэрээр анх “Argentinos Juniors” клубт ердөө 15-хан насандаа хөлбөмбөгийн мэргэжлийн карьераа эхлүүлж байв.


Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн маргаантай үйл явдлуудын нэг болох “Бурхны гар”. Шөвгийн наймд Англитай хийсэн тоглолтод тэрээр гараараа гоол оруулсан юм.


1989 онд тэрээр 13 жилийн турш үерхсэн дурлалт бүсгүй Клаудиа Виллафаньятайгаа гэрлэж байжээ.


2008-2010 онуудад Аргентины хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан.






