Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарын хэлцэл үр дүнд хүрээгүй, тэмцэл үргэлжилнэ
Өчигдөр (2025.10.29) Эрүүл Мэндийн Яаманд Эрүүл мэндийн салбарын цалин нэмэгдүүлэх шаардлагын хүрээнд МЭМАҮЭХ, Эрүүл мэндийн яам болон Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны төлөөлөл уулзалт зохион байгуулсан.
Энэхүү уулзалтын зорилго нь салбарын ажилтнуудын тавьсан шаардлагын дагуу нэмэлт гэрээ хэлэлцээрийг эхлүүлэх байсан юм.

МЭМАҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа хэлэлцээрийг орхиж гарчээ.
Тэрбээр: “Ажилтнуудын тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд салбарын нэмэлт хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр бид ЭМЯ-нд ирсэн. Гэвч яамны зүгээс бидний тавьсан 3.5 сая төгрөгийн цалингийн хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх тооцоо, тодорхой саналаа гаргаагүй, зөвхөн өмнөх шийдвэр буюу 15%-ийн нэмэгдэл дээр байр сууриа илэрхийлсэн. Иймд бид хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хэлэлцээрийн ширээнээс гарч ирсэн.” гэв.


Хэлэлцээрт оролцогчдын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчид амьдралын өртөгт нийцсэн бодит цалин, шударга үнэлэмж авах тэмцэл, шаардлага үргэлжилж буйг харуулж байна гэдгээ илэрхийлэв.










