
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хоёр жил тутам зохион байгуулдаг”Алтан цом”-ын барилдааны нэгдүгээр тойргийн барилдаанууд өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн “Алтан цом”-ын багийн барилдаан нь үндэсний үйлдвэрлэгч компаниуд найман баг үүсгэн “Алтан цом”-ын төлөө өрсөлдөж буй юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон нэгдүгээр тойргийн барилдааны дараах үр дүн:
“Апу Стайтел” нэг ялалт, 20 даваа
“Хубилай хаан” нэг ялалт, 15 даваа
“Хатант интернэшнл” нэг ялалт, 13 даваа
“М Си Эс Энержи” нэг ялалт, 13 даваа
“Хамаг Монгол” 12 даваа
“Од групп” 12 даваа
“Эв Монгол” 10 даваа
“Хүлээгү” 5 даваа тус тус авчээ.
“Алтан цом”-ын төлөөх барилдааны хоёрдугаар тойргийн барилдаан арван нэгдүгээр сарын 8,9-нд Монгол Бөхийн Өргөөнд болно.
Арван нэгдүгээр сарын 8-нд
“Хатант интернэшнл” , “Хубилай хаан”
“Од групп”, “Эв Монгол”
Арван нэгдүгээр сарын 9-нд
“М Си Эс Энержи”, “Хүлэгү”
“Апу Скайтел”, “Эв Монгол” гэсэн хуваарийн дагуу хоёрдугаар тойргийн барилдаанууд зохион байгуулагдана.






