Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монгол Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үндэсний бөхийн тухай “Хачиртай Бантан” подкаст хийхээр болсон байна. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Харцага нь “Хачиртай Бантан” подкаст бөхийн тухай видео контентоор та бүхэнтэйгээ уулзах гэж байгаадаа баяртай байна” хэмээжээ.

Тэрбээр “Эхний дугаарын зочин хэн байгаасай гэж бодож байна. Та бүхэн сэтгэгдэл үлдээгээрэй” хэмээн өөрийнхөө цахим хуудаснаа бичжээ.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, Улсын аварга П.Бүрэнтөгс монголын хувь хүний хөгжлийн талаар бестселлер болсон номын зохиолчидтой хийх “Эзэнтэй нь ярилцъя” подкастаа эхлүүлээд буй. Тус подкастын эхний дугаартаа өөрийнхөө ээжийг зочноор урьж оролцуулсан.






