Цалинтай ээжийн ₮50,000-ыг ₮500,000 болгох өргөдлийг 54,632 хүн дэмжжээ

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13Б, 13В байруудын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусгажээ
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13б, 13в байруудын гадна фасад, дулаалга, дээвэр засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг ажлыг “Чандмань буудай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.








