
Сүхээгийн Ариунбямба Монгол Улсын Гавьяат жүжигчин боллоо
Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Чөлөөт уран бүтээлч,найруулагч, жүжигчин Сүхээгийн Ариунбямбад Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
С.Ариунбямба гэж хэн бэ?
1978 онд төрсөн С.Ариунбямбын аав нь Дундговь аймгийн Луус сумын харьяат, БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээ юм. Ийнхүү аав, хүү жүжигчин ижил цолтой болж байна. С.Ариунбямба нь “Ми-15”, “Хархны Өгөөш”, “Аравт”, “Жаужүрек мын бала”, “Бүсгүй”, “Тэг цэг үйлдэл” зэрэг 20 гаруй кино уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн билээ.
Тэрбээр СУИС-ийг 2000 онд Жүжигчин, найруулагч гэсэн давхар мэргэжлээр дүүргэжээ. Төгсөөд театрт олон жил ажилласан бөгөөд тэр хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдэд гол, туслах дүрүүдэд тогложээ. Мөн үүн дотроо 20 орчим дэлгэцийн бүтээлд оролцсон байна. Найруулагчийн хувьд тайзны хэд хэдэн бүтээлээ өлгийдөн авчээ.
Түүний тоглосон анхны кино:
2002 онд “Гашуун аялгуу” хэмээх кинонд тоглож байсан бөгөөд уг киног Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санхүүжүүлсэн ажээ. Тэрбээр Бат гэдэг залуугийн дүрийг тус кинонд бүтээсэн байдаг.
“Mongolian academy awards-2013”-аас “Ану хатан”-ы Данжила баатрын дүрээр шилдэг туслах дүрийн шагнал авсан.
С.Ариунбямба “Данжила” кинонд тоглосон. Уг киноны сонгон шалгаруулалтад олон жүжигчин орсон байдаг. “Ану хатан” киноны найруулагч н.Алтантуяа түүнийг “Пробонд орох”-ыг зөвлөж, тэрбээр шалгаруулалтад оролцоод тэнцжээ.
Ингээд 2013 оны тус авардсаас “Ану хатан” киноны хувьд зохиолч, продюсер, туслах эрэгтэй дүр гэсэн гурван шагнал авсан юм. Жүжигчдээс туслах дүрийн шагналыг жүжигчин С.Ариунбямба хүртэж байв.






