Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийтийн байранд эд зүйл шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргажээ
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо нийтийн байр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 28-ны 17:42 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн байранд иргэн Г-ийн өрөөнд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан гэж Утаажилтын бүсээс 81 иргэнийг гаргасан гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иргэд та бүхэн галын болзошгүй аюулаас сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.






