Улаанбаатар хотод -11 хэмийн хүйтэн байна

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурчээ
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (3.6%) их наяд төгрөгөөр буурчээ.
Үүнд: Уул уурхай олборлолт 2.1 (8.4%) их наяд төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 22.7 их наяд төгрөг болж буурахад чулуун болон хүрэн нүүрс олборлолт 5.0 (32.3%) их наяд төгрөг, газрын тос олборлолт 113.9 (13.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо






