
Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жилээс эхлэн “Холбооны цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
Тус тэмцээнд оролцох багууд:
- “Үндэсний дээд лиг”,
- “М хөгжлийн лиг”,
- “Оюутны лиг”-ийн багууд оролцоно.

Холбооны цомын тэмцээний онцлог нь монгол тоглогчид, монгол дасгалжуулагчид байх юм.
Эмэгтэй 16 баг, Эрэгтэй 32 баг өрсөлдөнө. Холбооны цомын тэмцээний эмэгтэй, эрэгтэй тэмцээний шагналын сан тус бүр “Аварга баг” – 100 сая төгрөг, дэд аварга баг – 50 сая төгрөг, 3-4-р байр 25 сая төгрөгийн шагнал хүртэнэ.
“Үндэсний дээд лиг”, “М хөгжлийн лиг”, “Оюутны лиг”-т өнгөрсөн улирлын амжилт болон “М хөгжлийн лиг”-ийн энэ улирлын бүртгэлийн дарааллаар багуудыг жагсаан тэмцээний оноолтыг гаргана. Холбооны цомын тэмцээний 1-р шатны тоглолтууд аравдугаар сарын 31-ний өдрөөс 11-р сарын 5-ны өдөр хүртэл явагдах ажээ.








