Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

“Бахрейн 2025”: Усан спортын тамирчин Э.Эрхэс мөнгөн медаль зүүлээ
“Бахрейн 2025” Залуучуудын наадам үргэлжилж байна. Усан спортын ОУХМ Энхтөрийн Эрхэс 50м араар даллах сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтаар Азийн залуучуудын наадмын медалийн буухиаг үргэлжүүлэв.
50м араар даллах төрөлд нийт 32 тамирчин гараанд гарсан бөгөөд тамирчин Э.Эрхэс финалын шатны уралдаанд 25.98 секундын амжилтаар мөнгөн медаль хүртэв. Энэхүү төрөлд Сингапур улсын тамирчин Чан Тэдд 25.79секунд үзүүлэлтээр тэргүүлж, Азийн Олимпийн Зөвлөлийн Залуучуудын наадмын амжилтыг шинэчлэн тогтоосон бол хүрэл медалийг Хятадын Тайпэйн Чанг Кай-юүэ 26.17секундын амжилтаар авчээ.

200м мэлхий сэлэлтийн финалын шатанд шалгарсан Спортын мастер Э.Энхмэнд 2:23.63 үзүүлэлтээр шилдэг наймд бичигдэж байна.








