
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр Америкийн төрийн тэргүүнийг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх талаар дурдсан талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Япон улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Эзэн хаан Нарухито болон Ерөнхий сайд Танаи Такаичитай уулзсан юм. Уулзалтын үеэр Японы төрийн тэргүүнээр энэ сарын 21-нд томилогдсон Санаи Такаичи АНУ-ын төрийн тэргүүний ачаар маш богино хугацаанд дэлхий илүү тайван болсон хэмээн онцолж, Ерөнхийлөгч Д.Трампаас урам зориг авснаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ хэмээн Камбожийн Ерөнхий сайд Хун Манет мөн Ерөнхийлөгч Д.Трамптай өнгөрсөн даваа гарагт хийсэн уулзалтынхаа үеэр амласан бол Габоны Ерөнхийлөгч Брис Олигуи Нгема Америкийн төрийн тэргүүн Руанда, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоорондын дайныг дуусгахад онцгой хувь нэмэр оруулсан хэмээн Ерөнхийлөгч Д.Трамп Нобелийн Энх тайвны шагнал хүртэх ёстой хүний нэг гэж үзэж буйгаа дурдаж байсан юм.
Эх сурвалж: BBC







заваан гичии
заваан гичии