
УИХ дахь Байгаль Хамгаалах Бүлэг, Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэг (ОУБХН)-тэй байгаль хамгааллын тэргүүн туршлагыг үндэслэн ногоон төсөвлөлт, эрүүл ой, ойн нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, хууль бус уул уурхайн олборлолттой тэмцэх зэрэг асуудлаар туршлага солилцон, хамтран ажилладаг.
“Олон улсын Парламентын Гишүүдийн Бодлогын Форум”-ын үеэр байгаль орчны бодлогын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн зорилтуудыг уялдуулахад тулгамдаж буй асуудал, цаашдын зорилгын талаар товч ярив.
Түүнчлэн сонирхуулах үүднээс Монголд дэлхий дээр байгаа хулангийн 80% буюу 80 орчим мянган толгой хулан байгааг дурдан энэ зүйл амьтны хамгааллын асуудал манай улсаас шууд хамааралтай бөгөөд хууль эрх зүйн талаасаа хангалттай хамгаалагдаж ОУ-ын конвенцууд болон Монголын улаан дансанд бүртгэгдсэн зэрэг мэдээллийг хүргэв.
Мөн ирэх онд Монгол Улсад зохион байгуулагдах COP17 олон улсын хурлын талаарх мэдээллийг Сайдын өмнөөс танилцуулан оролцогч улсуудын парламентын гишүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.








