
Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
-“Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурлаар намын дотоод асуудлаас илүүтэй нийгэмд үүсээд байгаа асуудлуудыг ярилаа. Улсын төсвөө цаг хугацаанд нь батлахын тулд парламент өөрийн бүрэн эрхийн дагуу асуудлуудаа шийдвэрлэх чиглэл барьж байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар шатахууны зохиомол хомсдол, гадаа жагсаж байгаа багш, эмч нарын ажил хаялттай холбоотой талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын даргын томилгоо бол тодорхой хуулийн хүрээнд л явах ёстой. Харин МАН-ын дүрмийн хүрээнд намын даргыг Бага хурлын 2/3-аар шийддэг. Мөн их хурлаараа 50+1 гэсэн саналаар намын даргыг албан ёсоор сонгодог. Энэ дүрмээ ягштал биелүүлэх ёстой. МАН арван нэгдүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Их хурлаа хийнэ.






