Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Худалдаа Хөгжлийн Банкны хэрэглэгчдэд өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан асуудалтай холбоотой асуудалд Монгол банкны холбоо болон Цагдаагийн Ерөнхий Газрын төлөөлөл дараах хариултыг өглөө.
“Одоогийн байдлаар дүүрэг, орон нутагт 34 иргэнээс гомдол гаргасан. Гомдлыг шалгаж, тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч та бүхэнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаар дамжуулан мэдээлэл өгье” гэлээ.
ЦЕГ: ХХБ-тай холбоотой асуудлаар 34 иргэнээс гомдол ирсэн. Шалгаж, тогтоосны дараа мэдээлэл өгнө
Цахим орчинд үйлдэгдэж буй залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд холбогдох албаныхан өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Худалдаа Хөгжлийн Банкны үйлчилгээтэй холбоотой сэтгүүлчийн асуултад Монгол банкны холбоо болон Цагдаагийн Ерөнхий Газрын төлөөлөл дараах хариултыг хэлсэн юм.
Монголын банкны холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дарга Б.Болдбаяр:
-Амралтын өдөр Худалдаа Хөгжлийн Банканд гарсан асуудалтай холбоотой мэдээлэл өгье. Мэдээж ApplePay үйлчилгээ хакердуулаагүй бөгөөд найдвартай аюулгүй байдлаа хангасан үйлчилгээ. Худалдаа Хөгжлийн Банкнаас холбогдох арга хэмжээг авсан талаарх мэдээлэл мэдэгдлээ өгсөн. 17 цагийн хугацаанд нийт иргэдийн хохирлыг барагдуулсан гэдэг мэдээ байгаа. Хэвлэлээр гарсан мэдээлэлтэй адил хэмжээний мэдээлэлтэй байна. Нарийн мэдээлэл авахаар бол тухайн банктай нь холбогдох боломжтой.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага, залилантай тэмцэх, хариу арга хэмжээний хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Батмөнх:
“Нэмж хэлэхэд цагдаагийн байгууллагаас иргэд харилцагчдад гомдол учирсан талаарх мэдээллийг хүлээн авч шалгана. Одоогийн байдлаар дүүрэг, орон нутагт 34 иргэнээс гомдол гаргасан. Гомдлыг шалгаж, тогтоогдсон
нөхцөл байдлын хүрээнд прокурорын байгууллагаас зөвшөөрөл авч та бүхэнд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаар дамжуулан мэдээлэл өгье” гэв.
Мэдээллийг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК: