Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Азийн “Бахрейн-2025” наадмын тэмээний уралдаан болж өндөрлөв
Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт тэмээн уралдаан багтсан бөгөөд манай улсаас гурван тамирчин оролцлоо. Тус уралдааны 500 м-ийн зайд уралдсан энэхүү Арабын ганц бөхтэй тэмээний уралдаанд тамирчин Г.Гүндэгмаа VII байр, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 17 тамирчин оролцсоноос Х.Наран-Өлзий VII, М. Мягмарсүрэн XVI байрт тус тус шалгарчээ.



Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор 12 жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын III наадам Бахрейн улсын Манама хотноо спортын 26 төрөлд үргэлжилж байна.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаа төлөөлөн спортын 20 төрөлд 134 тамирчин оролцож буй.






