Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2025.10.28/ болж байна. Хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар Ж.Болд генералыг томилжээ. Түүний хувьд 2021 оны долдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс цэргийн дээд цол буюу генерал цол хүртэж байсан юм.
Ингээд түүний намтрыг танилцуулъя.
- Эрх зүйч мэргэжилтэй.
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.
- Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- 2017 оны зургадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.






