
Монголын эрүүл мэндийн ажилтны, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ч.Нарантуяа Эмч нарын ажил хаялтын талаар мэдээлэл өглөө.
-“Өнөөдөр бид үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийн төлөөх тэмцэл аравдугаар сарын 9-өөс хойш үргэлжилж байна. Аравдугаар сарын 9-нд хийсэн үндэсний хэмжээний жагсаалд 10,000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан оролцсон байгаа. Зөвхөн Улаанбаатар хот ч бус 21 аймаг зарим сумуудад маш өргөн хүрээг хамарсан тэмцэл өрнөж байна.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн сайд, Улсын их хуралд үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх, Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьд хүргэх, Эрүүл мэндийн ажилтнуудын иж бүрэн нормын хувцас, эмнэлгийн урсгал засварын зардлыг Улсын төсөвт суулгаж өгөх шаардлага өгсөн байгаа. Гэвч төр засаг маань бид бүгдийн талаар ярихгүй байна.
Эрүүл мэндийн яамтай хэлэлцээр хийх хуулийн хугацаа дууссан тул өнөөдрөөс суултаа зогсоож ажил хаялт зарлах бэлтгэл ажил хангагдсаны дараа ажил хаялт зарлахаа албан ёсоор зарлаж байна” гэлээ.






