
16 настай охиныг онц хэрцгий аргаар хөнөөсөн гэх хэрэгт холбоотой байж болзошгүй гэх Н,Г нарыг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.
Шүүхийн шийдвэрт: Тус шүүхэд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Г-г бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”
Э.Н-г “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Яллагдагч Э.Г, Э.Н нар нь хүнд ангиллын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан цагдан хорих үндэслэл байгаа болох нь прокуророос танилцуулсан баримтуудаар нотлогдож байх тул 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв гэжээ.







Арай ч дээ ийм нийгэм бүтээчих гэж , хүн мөн юм болов уу даа . Хүн чанар гэж мэдэхгүй мангасууд л байх юм . Хүн алчаад зүгээр инээгээд сууж байгаа байх гу юу ээ бурхан өршөө . 16 настай дөнгөж цэцэглэж явж байсан үе дээр нь алчих гэж . Хөөрхий дөө өрөвдөх юм . Надтай адил бяцхан, балчир охин шүүдээ😭😭😭