
27 дахь удаагийн “China mining 2025” арга хэмжээ БНХАУ-ын Тяньжин хотын Мэйжян үзэсгэлэнгийн төвд “Харилцан нэгдэж, хамтран холбогдож, бүгдээрээ бүтээж, хамтдаа хүртье” уриан дор эхэллээ.
Энэ удаагийн арга хэмжээг БНХАУ-ын Байгалийн баялгийн яам, Тяньжин хотын Ардын Засгийн газар болон Хятадын уул уурхайн ассоциаци зохион байгуулагчаар, Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн ассоциаци, Хятадын газрын тос болон химийн үйлдвэрлэлийн нэгдсэн ассоциаци, Хятадын ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн ассоциаци, Хятадын өнгөт металлургийн үйлдвэрлэлийн ассоциаци, Хятадын алт ассоциаци, Хятадын барилгын материалын нэгдсэн ассоциаци, Хятадын металлургийн бус уул уурхайн үйлдвэрлэлийн ассоциаци, Хятадын далайн хөгжлийн сан, Тяньжин хотын газрын баялгийн асуудал эрхэлсэн төв зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа юм.

Арга хэмжээ форум ба үзэсгэлэн гэсэн үндсэн хэсгээс бүрдэж байна.
Монгол Улсаас Монголын уул уурхайн үндэсний ассүциац, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөл оролцож, Монголын павильон засч уул уурхайн боломжуудаа танилцуулж байна.








