
Гэрэл зурагчин, уран бүтээлч Б.Инжинаашийн бие даасан үзэсгэлэн “Хожимдсон үзвэр” 2025 оны 10-р сарын 17-нд Монголын Урлагийн Зөвлөлийн дэргэдэх “Улаан гэр” галерейд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд 2008 оноос хойших уран бүтээлүүд багтсан бөгөөд уран бүтээлчийн 17 жилийн хөдөлмөр, уран сэтгэлгээний хөгжил шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд толилуулж байна.
Б.Инжинааш өмнө нь дотоод, гадаадын хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцож, 2024 онд Японы Токио хотын “OM System” галерейд “Meeting High” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байсан бол энэ удаа эх орондоо, Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгээ анх удаа гаргаж байна.
“Хожимдсон мэт боловч, жинхэнэ цаг нь ирсэн үзэсгэлэн” хэмээн уран бүтээлч өөрийн үзэсгэлэнгийн утгыг тодорхойлжээ.
“Хожимдсон үзвэр” үзэсгэлэн 2025 оны 11-р сарын 4-ний өдөр хүртэл “Улаан гэр” галерейд үргэлжилнэ.






