
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын нэг, 700 мянга хүрэхгүй хүн амтай Люксембург улсад ажиллаж буй эмч нар бусад улс орнуудын эмч нартай харьцуулахад хамгийн өндөр цалин авдаг аж.
Тус улсад ажиллаж буй эмч нар жилд 278.900-352.300 ам.долларын цалин авдаг байна.
Сар тутмын цалинд нь байр, унааны мөнгө багтсан байдаг аж.
Нидерланд улс нь эмч мэргэжилтнүүдийн ажиллахыг хамгийн ихээр хүсэмжилдэг газруудын нэг бөгөөд тус улсын зүгээс эмч нараа ажиллах таатай орчин нөхцлөөр хангаж, хангалттай сайн амрааж чаддагаас гадна жилд дунджаар 117.000-253.000 ам.долларын цалин олгодог аж.
Амьжиргааны зардал хамгийн өндөр орнуудын нэг Швейцарт эмч нар жилд 116.000-130.000 ам.долларын цалин авдаг байна.
АНУ-д эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын эмч жилдээ дунджаар 223.000 ам.доллар, нарийн мэргэжлийн эмч 329.000 ам долларын цалин авдаг байна.
Бельгийн эмч нар Европын холбооны бусад улс орнуудын эмч нараас илүү олон цаг ажилладаг ба жилдээ 61.000-188.000 ам.долларын цалин авдаг аж.
Казахстан улс эмч нартаа хамгийн бага цалин олгодог улс орнуудын нэг хэвээр байна.
2024 оны байдлаар Казахстанд эмч нар сард дунджаар 312.800 тенге буюу 650 ам.долларын цалин авч байгаа нь Казахстаны хүн амын дундаж цалингаас ч бага үзүүлэлт аж.
Тус улсад,
- хүүхдийн эмч сард дунджаар 824 ам.долларын цалин,
- мэс заслын эмч 978 ам.доллар, зүрх судасны эмч 919 ам.долларын цалин авдаг байна. Тэгвэл Турк улсад эмч нар сард дунджаар 700 ам.долларын цалин авдаг ба үүнээс болж 2023 онд л гэхэд 2700 эмч хилийн чанадад ажиллах хүсэлт гаргаж байжээ.
ОХУ-д 2025 оны байдлаар эмч нар сард дунджаар 610-1590 ам.долларын цалин авч байгаа ба бүс нутгаасаа хамаарч хамгийн багадаа 440 ам.доллар, ихдээ 3670 ам.долларын цалин бүртгэгджээ.
Эмч нарт олгодог цалингийн хэмжээгээрээ,
- Уганда (жилд дунджаар 7200 ам.доллар),
- Бангладеш (6970 ам.доллар),
- Нигери (5894 ам.доллар),
- Эфиоп (4620 ам.доллар),
- Судан (1899 ам.доллар) нар сүүл мушгиж байна.
Эх сурвалж: medvocation.com, finance.yahoo.com







Швейцари АНУ Люксембург Австрали гээд дунджаар жилд 260 орчим мянган доллар авдгийн байна. Гэхэдээ эд нар ажлаа мэддэг чаддаг улс. Манайхан шиг өвчтөнүүдээ гадагшаа алдахгүй.
Швейцари АНУ Люксембург Австрали гээд дунджаар жилд 260 орчим мянган доллар авдгийн байна. Гэхэдээ эд нар ажлаа мэддэг чаддаг улс. Манайхан шиг өвчтөнүүдээ гадагшаа алдахгүй.