
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
– Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай
– “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай
– “Мянганы сорилтын сангийн Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– “Ногоон нуур-1008 айл”-ын орон сууцны төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх бол
Танилцах асуудал:
– Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар
– Монгол Улсыг олон улсад сурталчлах хүрээнд байгуулсан зарим гэрээний талаар
– Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт нь шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар холбогдох сайд нараас мэдээлэл сонсох аж.






