
Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга З.Цогтгэрэлтэй уулзлаа.
Сангийн сайд Б.Жавхлан: -“Монгол Улсын нэгэнт өргөн баригдсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа Улсын ИхХурал дээр хэлэлцүүлгүүд явж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд нэгэнт өргөн баригдсан төсөвт хэрэв өөрчлөлт оруулах шаардлагатай бол боломжит тооцооллуудыг хийж байнгын хороодод зарчмын зөрүүтэй санал хэлбэрээр тусгахаар ажиллаж байсан.
Шинэ багш нарын хувьд 750 мянга төгрөгийн цалин авч байсан бол өнөөдрийн байдлаар 1 сая 484 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт ажилладаг багшийн хувьд 818,000 төгрөгийн цалин авч байсан бол өнөөдрийн байдлаар 1 сая 560 мянган төгрөгийн үндсэн цалин авч байна.
2026 оны 1 сарын нэгнээс багш нарын цалинг 20 хувь,, 7 сарын нэгнээс 10 хувь буюу 2026 онд 30 хувиар нэмэх тооцоолол гаргалаа” гэсэн бол.
Боловсролын сайд П.Наранбаяр: -” Багш нарын үндсэн цалинг тооцооллын дагуу 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулахаар болж байна. Хэрэв үндсэн цалинг нэмэгдүүлэх юм бол Нийслэлийн хэмжээнд цалингийн дундаж 2 сая 592 мянган төгрөг, орон нутагт 2 сая 757 мянган төгрөг, сумдад 2 сая 932 мянган төгрөг болж нэмэгдэх тооцоолол байна” гэлээ.






