
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл цаг үеийн асуудлаар цахим хуудсаараа өөрийн байр сууриа илэрхийллээ.
-” Монголын түүхэнд Улсын Их Хурлын даргаа нэг удаа огцруулж байсан Ерөнхий сайд нарыг олон удаа огцруулж байсан. Өнөөдөр анх удаа Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд хоёрыг нэгэн зэрэг огцрууллаа. Ийм үйл явдал урьд өмнө нь болж байгаагүй тэр тусмаа Улсын Их Хуралд олонхын суудлыг авсан намаас өөрийнхөө намын Засгийн газрыг, өөрийнхөө намын Улсын Их Хурлын даргыг нэг өдөр огцруулж байсангүй.
Монгол ардын нам дотор ноцтой хагарал болж байгаа юм байна. Бидний бодож байгаа хулгайнаас илүү эрх ашгийн зөрчилдөөн нүүрлээд байгаа юм байна.
Д.Амарбаясгаланг 67 гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан. Аль эрт л огцрох нь тодорхой болчихсон байсан. Огцорч унана, чөлөөлөгдөж унана гэдэг чинь өөр зүйл шүү дээ. Огцорч унах нь тэр хүн цаашдаа ямар нэг карьерыг хийнэ гэхэд хэцүү,
Д.Амарбасгалангын өргөдлийн хамгийн хорлонтой нь миний дэр болооч Г.Занданшатараа гэх утга бүхий өргөдлөө өгсөн.
Санал хураалтын томьёолол дээр өөрийн эрх мэдлээ ашиглаж Г.Занданшатарын талын гишүүд хуралдаа орж ирэхгүй 2 цаг болчихсон бол Ерөнхий сайдыг огцруулах хуулийн хугацаа дуусчих гээд байсан учраас ирцээ бүрдүүлэх үүднээс өөрийнхөө асуудлыг очер дайруулчихсан.
Үнэмлэхүй олонх болсон нам яагаад засаг барьж чадахаа байсан бэ? Урьд нь Ардчилсан нам засаг барьж чаддаггүй Монгол ардын нам эв найрамдалтай учраас засаглаж чаддаг гэж ярьдаг байсан. Сүүлийн зургаан сарын нөхцөл байдлыг харвал Монгол ардын нам засаг удирдаж чаддаггүй юм байна. Нэгдүгээрт дотроо эв найрамдалтай биш юм байна эв найрамдалтайдаа дуугүй яваад байсан хүмүүс биш юм байна. Зүгээр л нентигэнд орчихсон хүмүүс юм байна” гэжээ.






