
Одоогоос нэг жил гурван сарын өмнө буюу 2024 оны зургаадугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч олныг цочирдуулсан билээ. Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч есдүгээр сарын 17-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг болж хэргийн бүрдэл хангаагүй гэж үзэн Прокурорт буцааж шийдвэрлээд буй. Тэгвэл 16 настай хохирогч охины ээж дараах тайлбарыг цахим хуудсаараа хийжээ.
-“Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2402…….. дугаартай хэрэг дээр ажиллаж байгаа, Г.Янжиндулам Г.Баясгалан нараас татгалзах шийдвэрийг өөрийн биеээр гаргасан болно.Хүсэлтийн хариуг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авлаа.Хэргийн материалыг прокурорын газарт миний хүсэлт өгсөн өдрөөс өмнө Шилжүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй гэсэн мэдэгдэл бичгээр ирлээ.Иймд би 2025.10.09-ны өдөр, Нийслэлийн прокурорт дээрх утгатай хүсэлтийг дахин өөрийн биеэр гаргасан,хариугаа сайнаар хүлээж байна.Миний хүсэлтийн хариуг хангахгүй байсан ч Миний охины хэрэг дээр хариуцлага алдсан, Монголын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид, Мөн хэрэгт хяналт тавьсан 2 прокурорт хариуцлага хүлээлгэхийг, Миний бие шаардаж байна.
Энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Мөрдөн байцаах албаны, Дарга, мөрдөгч, прокурор, шүүгч та бүхнийг…Миний охины хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж хэргийг үнэн зөв бодитоор хараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэн байна” гэжээ.






